Нүүр
Үйлчилгээ
Төслүүд
Мэдээ
Бидний тухай
Холбоо барих
“Үнсэн сангийн хаягдлын далан байгуулах” ажлын зураг төсөл
“ДЦС-2” Төрийн Өмчит Хувьцаат Компани захиалгаар 2022 онд Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Үнсэн сангийн хаягдлын далан байгуулах” ажлын зураг төслийг хийж гүйцэтгэсэн ба төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Байр зүйн зураглал
• Ажлын зураг
• Төсөв
Үндсэн шийдэл:
Сонгинохайрхан уулын баруун хойд хэсэг X-620032.216, Y-5302004.369 солбилцолд уулын налууд хагас ухлага, овоолгод автомашины орц, гарцтай үнсэн сангийн далан барьж “ДЦС-2” ТӨХК-ийн одоо байгаа талбайн үнсийг зөөж зайлуулна.
“Үнсэн сангийн геодезийн судалгааг хийн зураг гаргах” ажлын зураг төслийг хийж гүйцэтгэсэн ба төслийн хүрээнд дараах ажлуудыг төлөвлөсөн. Үүнд:
• Үнсэн сангийн өөрийн эзэмшлийн талбай 4 га
• Үнсэн сангийн талбай 16000 м2
• Далангийн өндөр 9 м
• Далангийн хярын өргөн /m=1.5/ 6 м
• Үерийн хамгаалалтын суваг 523.58 м
• Шүүрүүлэх хоолой болон хаях хоолойн урт 440.21м
• Эзлэхүүн хэмжээ 125000 м³
• Автомашины орц, гарцын нийт урт /b=4 м, m=1.5/ 151 м
Он: 2022
Захиалагч: “ДЦС-2” ТӨХК
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт