Нүүр
Үйлчилгээ
Төслүүд
Мэдээ
Бидний тухай
Холбоо барих
Сүхбаатар дүүргийн 10-р хорооны 17-р цэцэрлэгийн өргөтгөл
“Тамга уул” ХХК-ын захиалгаар “Сүхбаатар дүүргийн 10-р хорооны 17-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын үеийн хөрсний ус шүүрүүлж зайлуулах, хөрсний гулсалтаас хамгаалах байгууламжийн зөвлөх үйлчилгээ”-ний ажлыг 2022 онд хийж гүйцэтгэсэн.
Үндсэн шийдэл:
Сүхбаатар дүүргийн 10-р хорооны 17-р цэцэрлэгийн өргөтгөлийн суурийн ажил хийх явцад хөрсний гулсалт үүсэхээс хамгаалан хөрсний бэхэлгээний ажлыг төлөвлөсөн. Мөн барилгын ажлын явцад буурь хөрснөөс илэрсэн хөрсний усны ундаргыг шүүрүүлж тухайн талбайд хөрсний усыг цуглуулах суваг, худгийг төлөвлөсөн.
Төслийн хүрээнд дараах ажил төлөвлөгдсөн :
Хөрсний ус шүүрүүлэх, цуглуулах -154 м урт трапец суваг
Хөрсний ус цуглуулах 1000 мм-ийн диаметртэй 4 төмөр бетон худаг
Одоо байгаа цэцэрлэгийн барилгын сууринаас өргөтгөлийн барилгын суурь 7.5 м байгаа тул эргийн бэхэлгээний 7.5м гадсыг /двутавр/ суурилуулан хөрсний гулсалтаас хамгаалах барилгыг төлөвлөв.
Он: 2022
Захиалагч:
“ТАМГА УУЛ” ХХК
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт