“Дархан ус хуримтлуурт усан цахилгаан станц”
2019 онд Пи Эс Хайдропауэр Женерэйшн ХХК захиалгаар Дархан уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр, Уушиг уулын дэргэд Хүйтний голд баригдахаар төлөвлөж буй Ус хуримтлуурт УЦС-ын дээдболон доод усан сангийн байршил, шаардагдах усан сангийн хэмжээ, холбогдох гидравлик тооцоолол, усан сангуудын горим ажиллагаа болон эрчим хүчний системтэй уялдан ажиллах горимыг тооцсон бөгөөд энэ ажлын хүрээнд дараах ажлууд хийгдсэн. Үүнд:
  • Инженер- геологийн хайгуулын судалгаа
  • Байрзүйн судалгааны ажил
  • Туул голын ус зүйн судалгааны ажил
  • Хөрөнгө оруулалт, эдийн засгийн тооцоо
  • Ус хуримтлуурт УЦС-ын ТЭЗҮ-ийн судалгааны ажил
  • ТЭЗҮ-ийн Техникийн зураг
Ус хуримтлуурт УЦС-ын үндсэн шийдэл:
Төвийн бүсийн нэгдсэн системийн оргил ачааллыг тохируулахад тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллах дээд усан сан, доод усан сан, станцын байшин, ус дамжуулах түрэлтийн хоолой, цахилгаан дамжуулах шугам, дэд станц зэрэг үндсэн барилгаас бүрдэнэ. Цахилгаан дамжуулах шугам Дархан 220/110 дэд станцад холбогдоно.
Ус хуримтлуурт УЦС-ын суурилагдсан чадал нь 30 МВт бөгөөд шөнийн хямд тарифтай үед дээд усан санд усаа хуримтлуулж, оройн оргил ачааллын үед дээд усан санд хуримтлуулсан усаа доод усан шилжүүлж оргил ачааллыг бууруулахад оролцож ажиллах үүрэгтэй болно. Хоногт 240МВт*ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.
Он: 2019
Захиалагч: Пи Эс Хайдропауэр Женерэйшн ХХК
Санхүүжилтийн эх үүсвэр: Хувийн хөрөнгө оруулалт