Баянхонгор аймгийн барилгын эрчим хүчний аудитын судалгааны ажил
НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газар хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр агаарын бохирдлын эрсдэлийг бууруулах зорилго бүхий “Агаарын бохирдлын эх, хүүхдэд үзүүлэх нөлөө” 4 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2022 онд НҮБ-н хүүхдийн сангийн захиалгаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 ба 9-р багийн төвийн байр, Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төв,11-р цэцэрлэгийн барилгуудын халаалтад цэвэр эрчим хүчний эх үүсвэр ашиглах боломж болон барилгын эрчим хүчний аудит, Техник Эдийн Засгийн Үндэслэл судалгааны ажлын хүрээнд дараах ажлууд хийгдсэн. Үүнд:
  • Инженер- геологийн хайгуулын судалгаа
  • Гүний дулааны зориулалтын цооног, судалгааны ажил
  • Барилгын эрчим хүчний аудит
  • Эдийн засаг хөрөнгө оруулалтын тооцоолол
  • Техник эдийн засгийн үндэслэл
  • Техникийн зураг
Үндсэн шийдэл:
7 ба 9-р багийн төвийн байр, Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төв,11-р цэцэрлэгийн барилгуудын халаалтад газрын гүний дулааны насос ашиглах ба тус дулааны насос нь нарны коллектортой хосолж ажиллана.
  1. Нарны коллектортой газрын гүний дулааны насос бүхий системийн дулаан насосын хүчин чадал-180кВт
  2. Нарны коллекторын хүчин чадал -30кВт
  3. Системийн жилийн нийт эрчим хүчний хэрэглээ -150 - 193.1 кВт.ц
  4. Системийн загвараас хамааран өрөмдлөгийн гүн -100 - 120м
  5. Геотехникийн судалгаанд үндэслэн 100 - 120 м гүнтэй 46 – 50 ширхэг цооногоос дулааны эх үүсвэр авах
Энэхүү төсөл хэрэгжсэнээр хөдөө орон нутагт нүүрсхүчлийн хийн ялгарал багатөвлөрсөн халаалтын систем болох юм.
Он: 2022
Захиалагч: НҮБ-ын Хүүхдийн сан
Санхүүжилтийн эх үүсвэр: НҮБ-ын Хүүхдийн сан