Төв аймгийн Зуунмод сумын соёл амралтын хүрээлэн болон айл өрхийн суурьшлын бүсийн хөрсний ус шүүрүүлэх, зайлуулах шугам хоолойн ажлын зураг төсөл” зөвлөх үйлчилгээний ажил
Төв Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын захиалгаар “Төв аймгийн Зуунмод сумын соёл амралтын хүрээлэн болон айл өрхийн суурьшлын бүсийн хөрсний ус шүүрүүлэх, зайлуулах шугам хоолойн ажлын зураг төсөл” зөвлөх үйлчилгээний ажлыг хийж боловсруулсан бөгөөд дараах ажлыг төслийн хүрээнд гүйцэтгэсэн.Үүнд
  • Инженер- геологийн хайгуулын судалгаа
  • Байр зүйн зураглал
  • Ажлын зураг
  • Төсөв
Үндсэн шийдэл:
Төв аймгийн Соёл амралтын хүрээлэн болон 5-р багийн айл өрхийн суурьшлын хөрсний ус шүүрүүлэх, зайлуулах шугам сүлжээний техникийн хувьд хамгийн боломжит байдлаар төлөвлөсөн.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
  1. Коллектор хоолойн нийт урт 1655 м
  2. Шүүрүүлэх хоолойн нийт урт 16420 м
Он: 2021
Захиалагч: ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Санхүүжилтийн эх үүсвэр:Улсын төсвийн хөрөнгө оруулалт