АХБ-ны санхүүжилтээр ХХАХҮЯ-ны захиалгаар 2020 онд “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгааны систем” төслийн ТЭЗҮ, ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Улаан дэлийн услалтын системийн зураг төсөл боловсруулан ажилласан ба төслийн хүрээнд дараах ажил хийгдсэн. Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Байр зүйн зураглал
• Хөрс, агрономийн судалгаа
• Ажлын зураг
• Төсөв
• Эдийн засгийн үр ашгийн тооцоо
Үндсэн шийдэл:
Төлөвлөж буй услалтын систем нь Баяннуур сумын төвийн нутаг дэвсгэрт Цул Улаан уулын дэргэд 160 га талбай оршино. Ховд голын баруун хөндийгөөс сумын төвийн баруун урд талаараа зүүн хойшоогоо эргэж Цул Улаан уул хүртэл сумын төвөөс зүүн урагшаагаа чиглэж, Цул Улаан уулаас 160 га талбайг бүрэн хамарч, үргэлжилнэ. Ховд голын үндсэн голдирлоос баруун салаанд чиглүүлэх далангаар услалтын системийн шаардлагатай усыг авдаг байсан боловч чиглүүлэх далан үерийн усанд идэгдэж бүрэн эвдэрсэн. Иймээс уг урсгал чиглүүлэх чулуун даланг шинээр төлөвлөж, дөхүүлэх сувгаар ус авч, гол сувгаар услалтын талбайд хүргэн, хуваарилах сувгаар дамжуулан салбар сувгуудаас 160 га талбайг бороожуулах усалгаагаар усална. Мөн уг талбайд салхины элэгдлээс хамгаалах ойн зурвас төлөвлөсөн.Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
• Түвшин өргөх далан - 1 ш
• Дөхүүлэх суваг - 340 м
• Толгойн барилга - 1 ш
• Хаях суваг - 1047.4 м
• Гол суваг - 2530 м
• Үерийн хамгаалах суваг - 5030 м
• Усан сангаас илүүдэл хаях суваг - 5290м
• Гүүр - 2ш
• Ус дамжуулах гол хоолой - 4926 м
• Насос станцын аван камер - 13.7 м
• Насос станцын барилга - 88.5 м
• Ойн зурвас байгуулах - 1500 ш
Он: 2020
Захиалагч: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Санхүүжилтийн эх үүсвэр: Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр