Өвөрхангай аймгийн Уянга сум инженерийн шугам сүлжээ
2022 онд БХБЯ-ны захиалгаар “Өвөрхангай аймгийн Уянга суманд шинээр барих гадна ус хангамж, ариутгах татуурга, дулааны шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөл”-ийг боловсруулсан бөгөөд энэ ажлын хүрээнд дараах ажлууд хийгдсэн. Үүнд:
Инженер- геологийн хайгуулын судалгаа
Өвөрхангай аймгийн Уянга суманд шинээр барих гадна ус хангамж, ариутгах татуурга, дулааны шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төслийг боловсруулсан бөгөөд энэ ажлын хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:
Ус хангамжийн эх үүсвэрийн гүний худгийн барилга нь 2.4х2.4 м хэмжээтэй 2 барилга
Ус хангамжийн 5711м урттай шугам сүлжээ
Ариутгах татуургын 4876м урттай шугам сүлжээ
Үзлэгийн 144 төмөр бетон худаг
4200х4200х3500мм хэмжээтэй 50 м3 эзлэхүүнтэй цутгамал төмөр бетон хийцтэй цэвэр усны 2 ширхэг усан сан.
Alta air master pro 70 маркийн 70 м3 цэвэрлэх байгууламж
Ус хангамжийн эх үүсвэрийн гүний 2ш худгийг сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөж зураг төслийг хийж гүйцэтгэсэн.
Уг төслийн барилга угсралтын ажил 2 үе шаттайгаар явагдахаар төлөвлөсөн ба 1-р ээлжид сумын төвийн инженерийн шугамсүлжээ, 2-р ээлжид тус байршлын гэр хорооллын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр төлөвлөв.
Захиалагч: Барилга хот байгуулалтын яам
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт