Үерийн Хамгаалалтын барилга байгууламжийн ажлын зураг төсөв /Улаанбаатар, Багануур дүүрэг/ боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил
2021 онд Барилга, Хот байгуулалтын яамны захиалгаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/” төсөл арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг, төсөв боловсруулан ба төслийн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Байр зүйн зураглал
• Ажлын зураг
• Төсөв
Үндсэн шийдэл:
Тус үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барьж байгуулснаар Багануур дүүргийн төвийн хүн ам, хот суурин, барилга байгууламжийг үерийн болон борооны усанд автахаас сэргийлэх зорилготой. Төслийн хүрээнд Багануур дүүргийн төвийн болон хүн амын суурьшлын бүсийн баруун, төв, зүүн гэсэн 3-н хэсэг хуваан үерийн хамгаалалтын болон борооны ус зайлуулах суваг, далд хоолой лотки зэргийг төлөвлөв.
Багануур дүүргийн нутаг дэвсгэрт төлөвлөсөн үерийн хамгаалалтын сувгийн барилгын ажил нь баруун хэсгийн борооны ус зайлуулах шугам-1 /БУЗШ-1/, борооны ус зайлуулах шугам-2 /БУЗШ-2/, авто замын ус зайлуулах шугам, одоо байгаа сувгийг өндөрлөх хэсэг, хаях суваг, зүүн энгэрийн гадна болон дотор суваг, Борооны ус зайлуулах суваг 1-4, ус гаргуур 1-4-ийн ажлын зураг, төсвийг одоо байгаа ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийж гүйцэтгэсэн.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
• Борооны ус зайлуулах далд хоолой- 4072м
• Үерийн хамгаалалтын суваг-5000м
• Үзлэгийн худаг- 23ш
• Авто замын гарц -1ш
• Явган гүүр -1ш
• Ус гаргах хоолой -1ш

Он: 2021
Захиалагч: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт