Баруун Аймгуудад Газрын Гүний Дулааны Өрөмдлөг, Геотехникийн Судалгаа
АХБ-ны санхүүжилтээр Монгол орны Баруун бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн нэгжийн захиалгаар “Баруун Аймгуудад Газрын Гүний Дулааны Өрөмдлөг, Геотехникийн Судалгаа”-ны төслийн хүрээнд 2020 онд Завхан Аймгийн Улиастай ХотынЖавхлант Цогцолбор Сургууль, Хөвсгөл Аймгийн Мөрөн сумын 14-р хорооны шинээх баригдаж байгаа сургууль, Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн сургууль, Говь-Алтай аймгийн Алтай сумын эмнэлэг, захиргааны байр, Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургуулийн байршилд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
Инженер- геологийн хайгуулын судалгаа
Гүний дулааны зориулалтын цооног өрөмдөх, хөрсний дулааны хэмжилтийн ажил
Үндсэн шийдэл:
Баруун бүсийн алслагдсан сум, орон нутгийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн хүртээмж, чанарыг дээшлүүлэх, нүүрсний дулааны эрчим хүчийг ашиглахгүй дан нар салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тул хүлэмжийн хий, утаа тортог ялгаруулахгүй түүнчлэн импортын эрчим хүчний хэрэгцээг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, газрын гүний дулааныг эрчим хүчний эх үүсвэр болох боломжит нөхцөлийг судлан ТЭЗҮ судалгааг боловсруулсан.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
  1. 100м гүнтэй цооног өрөмдөх
  2. Инженер-геологийн хайгуул судалгаа
  3. Хөрсний дулааныг хэмжих судалгааны ажил
Он: 2020
Захиалагч: МОНГОЛ ОРНЫ БАРУУН БҮС НУТАГТ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙН НЭГЖ БОЛОН МОН-ЭНЕРЖИ КОНСУЛТИНГ ХХК
Санхүүжилтийн эх үүсвэр: Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар