Завхан голын голдирлыг шилжүүлж, Эрээн нуурыг сэргээх ажлын урьдчилсан шатны ТЭЗҮ, иж бүрэн зураг төсөл боловсруулах, нарийвчилсан судалгаа хийх ажил”-ын зөвлөх үйлчилгээ
2022 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч усны газрын захиалгаар “Завхан голын голдирлыг шилжүүлж, Эрээн нуурыг сэргээх ажлын урьдчилсан шатны ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, иж бүрэн зураг төсөл боловсруулах, нарийвчилсан судалгаа хийх ажил”-ыг боловсруулсан.
Тус төсөл нь Завхан голын урсац шилжүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт орших хатаж ширгэх аюулд өртөөд байгаа Эрээн нуурыг сэргээх зорилготой.
Уг төслийн хүрээнд дараах ажил хийгдсэн. Үүнд:
Инженер - геологийн хайгуулын судалгаа
Байгал орчны төлөв байдлын үнэлгээ
Байгал орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ
“Эрээн нуур”-ын тохижилтын техникийн зураг
Боломжит хувилбаруудын харьцуулалтыг хийж Завхан голын зарим салаануудын голдиролд усны түвшин өргөх, халиах далан хийж урсгал шилжүүлэх замаар Эрээн нуур, Ажиг нуурыг сэргээх инженерийн барилга байгууламжийг дараах үндсэн хэсгүүдтэй байхаар төлөвлөсөн. Үүнд:
Б байрлалын усны түвшин өргөх хуваарилах байгууламж /Ус халиах босго/ – L=99 м
Б байрлалын урсгал чиглүүлэх далан – 4 ш
Б байрлалын урсац шилжүүлэх суваг – L=950 м
А байрлалын усны түвшин өргөх хуваарилах байгууламж– L=88.5 м
Уг төслийн хүрээнд Эрээн нуурыг сэргээснээр экологийн хувьд нуурын экосистемийн тогтвортой байдал хангагдаж, тэнд амьдрах биологийн төрөл зүйл өсөж үржих, амьдрах таатай нөхцөл бүрдэх ба Энэхүү төслийн хүрээнд мөн Ажиг нуур усаар тэтгэгдэж нууруудын экосистем сайжирна.
Санхүүжилтийн эх үүсвэр:Улсын төсвийн хөрөнгө оруулалт