Онги голын урсац нэмэгдүүлэх эко төсөл” (Орхон-Онги төсөл)-ийн ТЭЗҮ боловсруулах ажлын боомт УЦС тооцоо, цахилгаан эрчим хүчний горим тооцоолол, УЦС-ийн байшин болон гидравлик, цахилгаан механик тоног төхөөрөмжийн техникийн зураг төсөл, хөрөнгө оруулалт тооцооны хэсгийн ажил
“Хайдро Дизайн Прожект” ХХК-ийн захиалгаар 2020 онд “Онги голын урсац нэмэгдүүлэх эко төсөл” (Орхон-Онги төсөл)-ийн ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд боомт, УЦС –ын турбин генераторын сонголтын тооцоо, цахилгаан эрчим хүчний горим тооцоолол, УЦС-ийн байшин болон гидравлик, цахилгаан механик тоног төхөөрөмжийн техникийн зураг төсөл, хөрөнгө оруулалт тооцооны хэсгийн ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сум, Хужирт сумын нутагт дараах ажлыг гүйцэтгэсэн. Үүнд:
  • Инженер- геологийн хайгуулын судалгаа
  • Байр зүйн зураглал
  • Ажлын зураг
  • Төсөв
Үндсэн шийдэл:
Төлөвлөж буй УЦС нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сум, Хужирт сумын нутагт байрлах бөгөөд Төвийн бүсийн нэгдсэн системийн оргил ачааллыг тохируулахад тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллах ба станцын байшин, ус дамжуулах түрэлтийн хоолой, цахилгаан дамжуулах шугам гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
  1. Онги гол дээр төлөвлөж буй усан сангийн Ус-Эрчим хүчний тооцоолол, турбин генераторын сонголт, техникийн зураг /2 турбин генератор/
  2. Орхон гол дээр төлөвлөж буй усан сангийн Ус-Эрчим хүчний тооцоолол, турбин генераторын сонголт, техникийн зураг/2 турбин генератор/
  3. Орхон голоос Онги голруу ус шилжүүлж буй шугам хоолойн төгсгөл дээор УЦС-ын турбин генераторын сонголт тооцоолол, техникийн зураг /2 турбин генератор/
Он: 2020
Захиалагч: “ХАЙДРО ДИЗАЙН ПРОЖЕКТ”ХХК
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт