Ховд аймаг Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт Нар Энержи Селикон Метал ХХК-ний захиалгаар 2020 онд “Ховд аймгийн жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт 135кВт-ийн хүчин чадал бүхий хөрсний дулааны насос, нарны коллектор суурилуулах” зураг төслийг боловсруулан ажилласан бөгөөд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв . Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Гүний дулааны зориулалтын цооног, судалгааны ажил
• Барилгын эрчим хүчний аудит
• Техник эдийн засгийн үндэслэл
• Төсөв
• Ажлын зураг
Үндсэн шийдэл:
“Ховд аймгийн жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт 135кВт хүчин чадал бүхий хөрсний дулааны насос, нарны коллектор суурилуулах” зураг төсөл боловсруулав.
Дулааны үүсгүүр: Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн халаалтын системийг газрын гүний дулааны насос болон нарны вакум коллектор бүхий бие даасан үүсгүүр байна.
Дулааны насос болон коллектор: Дулааны чадал 81.5 кВт, гүний хэлхээний оролтын хамгийн бага температур -15ºС, Хэлхээний гаралтын хамгийн их температур 10ºС. Нийт хоолойн тоо 30ш, бор силикат шил 3.3.