2021 онд Барилга, Хот байгуулалтын яамны захиалгаар Аймаг, сумдын инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах /21 аймаг/” ажлын багц 8 - Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын зураг төсөл /Өвөрхангай, Арвайхээр сум/ зөвлөх үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн ба төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Байр зүйн зураглал
• Ажлын зураг
• Төсөв
Үндсэн шийдэл:
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвийн нутаг дэвсгэрийг баруун уулын, зүүн уулын, төвийн хэсгийн , Дэлгэрэх голын гэсэн үндсэн 4 хэсэгт хуваан үерийн хамгаалалтын сувгийн ажлын зураг, төсвийг хийж гүйцэтгэсэн.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
• Далд ган хоолой- Ф500 494 м
• Гүүр-33ш
• Сувгийн төмөр бетон перепад -1ш
• Тосох барилга-7ш
• Ус гаргуур-1ш
• Холбох барилга-18ш
• Хос хоолой-82м
• Энерги унтраах барилга-16ш
• Трапец огтлолтой бетон суваг /Өргөн 0.4м/- 217.5м
• Трапец огтлолтой угсармал төмөр бетон хавтан доторлогоотой- 13,136.5м
• Хажуу налуу цементэн зуурмагтай чулуун өрлөгөн доторлогоотой трапец суваг-
820м
• Тэгш өнцөгт огтлолтой төмөр бетон суваг-3670м
• Ус гаргуур-1ш
• Ус гаргуурын гаралтын хэсэг-7ш
Он: 2022
Захиалагч: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт