Увс аймгийн Завхан, Малчин, Сагил, Түргэн сумын цэцэрлэг, сургууль, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар зураг төсөл боловсруулах
Цонбон тоосго ХХК–ийн захиалгаар 2021 онд Увс аймгийн Завхан, Малчин, Сагил, Түргэн сумдын цэцэрлэг, сургууль, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын зураг төслийг боловсруулсан бөгөөд төслийн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Байр зүйн зураглал
• Ажлын зураг
• Төсөв
Үндсэн шийдэл:
Увс аймгийн авхан, Малчин, Сагил, Түргэн сумдын цэцэрлэг, сургууль, дотуур байрны барилгуудад одоо байгаа ариун цэврийн өрөөг шинэчлэн засварлаж, ариун цэврийн өрөө байхгүй тохиолдолд өрөөг нэмэлтээр төлөвлөсөн. Төсөлд хамрагдсан объектуудад ус хангамж ариутгах татуурга, дотор гэрэлтүүлэг хүчит төхөөрөмж, барилга архитектур, халаалт агаар сэлгэлтийн ажлын зургийг боловсруулан ажилласан.
Объект тус бүрийн гидравлик тооцоонд үндэслэн бага оврын цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн.

Төлөвлөгдсөн бага оврын цэвэрлэх байгууламжийн техникийн үзүүлэлт:
• Завхан
- Сургууль 9 м³
- Цэцэрлэг 7 м³
- Дотуур байр 6 м³
• Малчин
- Сургууль 9 м³
- Цэцэрлэг 6 м³
- Дотуур байр 9 м³
• Сагил
- Сургууль 7 м³
- Цэцэрлэг 9 м³
- Дотуур байр 9 м³
• Түргэн
- Сургууль 8 м³
- Цэцэрлэг 8 м³
- Дотуур байр 6 м³

Он: 2021
Захиалагч: ЦОНБОН ТООСГО ХХК
Санхүүжилтийн эх үүсвэр: Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт