Завхан аймгийн Сонгино, Нөмрөг, Сантмаргац сумдын төвийн цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ
Санхтех-Увс ХХК–ийн захиалгаар 2021 онд Завхан аймгийн Сонгино, Нөмрөг, Сантмаргац сумдын цэцэрлэг, сургууль, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын зураг төслийг боловсруулсан бөгөөд төслийн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Байр зүйн зураглал
• Ажлын зураг
• Төсөв
Үндсэн шийдэл:
Завхан аймгийн Сонгино, Нөмрөг, Сантмаргац сумдын хэмжээнд цэцэрлэг, сургууль, дотуур байрны барилгуудад одоо байгаа ариун цэврийн өрөөг шинэчлэн засварлаж, ариун цэврийн өрөө байхгүй тохиолдолд өрөөг нэмэлтээр төлөвлөсөн. Төсөлд хамрагдсан объектуудад ус хангамж ариутгах татуурга, дотор гэрэлтүүлэг хүчит төхөөрөмж, барилга архитектур, халаалт агаар сэлгэлтийн зургийг боловсруулан ажилласан.
Объект тус бүрийн гидравлик тооцоонд үндэслэн бага оврын цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн.
Төлөвлөгдсөн бага оврын цэвэрлэх байгууламжийн үзүүлэлт:
• Сонгино
- Сургууль 6 м³
- Цэцэрлэг 7 м³
- Дотуур байр 6 м³
• Нөмрөг
- Сургууль 12 м³
- Цэцэрлэг 7 м³
- Дотуур байр 12 м³
• Сантмаргац
- Сургууль 10 м³
- Цэцэрлэг 6 м³
- Дотуур байр 8 м³

Он: 2021
Захиалагч: САНХТЕХ-УВС ХХК
Санхүүжилтийн эх үүсвэр: Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт