Говь-Алтай аймгийн Шарга сумын “Дунд Шарын аманд” услалтын систем байгуулах зураг төсөл
2022 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэрт Дунд Шарын голын дагууд 1000 га талбайд усалгаатай газар тариалан усжуулалтын системийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ ажлын хүрээнд дараах ажлуудыг хийгдсэн. Үүнд:
  • Инженер- геологийн хайгуулын судалгаа
  • Байр зүйн зураглал
  • Геофизикийн судалгаа
  • Хөрсний судалгаа
  • Техник эдийн засгийн үндэслэл
  • Ажлын зураг
  • Төсөв
Үндсэн шийдэл:
Хасагт хайрхан уулын Дунд Шарын голын аманд ус хуримтлуулах боомт барьж өндрийн зөрүүнээс үүсэх даралтыг ашиглан төвийн эргэлттэй бороожуулагчаар услалтын талбайд усалгаа хийх.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
• Услалтын системийн цэвэр талбай 825 га
• Боомтын өндөр 13 м
• Боомтын хярын урт 116 м
• Усан сангийн эзлэхүүн 587 мян.м3
• Түрэлтэт хоолойн урт 16600 м
• Бороожуулагч машины тоо 13 ш
• Ойн зурвас 7.7 га
• Үерийн хамгаалалтын суваг 11480 м
Он: 2022
Захиалагч: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт