Нүүр
Үйлчилгээ
Төслүүд
Мэдээ
Бидний тухай
Холбоо барих
Төв аймгийн Батсүмбэр сумын “Сөгнөгөрийн услалтын систем”
АХБ-ны санхүүжилтээр ХХАХҮЯ-ны захиалгаар 2020 онд “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгааны систем” төслийн ТЭЗҮ, ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн услалтын системийн зураг төсөл боловсруулан ажилласан ба төслийн хүрээнд дараах ажил хийгдсэн. Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Байр зүйн зураглал
• Хөрс, агрономийн судалгаа
• Ажлын зураг
• Төсөв
• Эдийн засгийн үр ашгийн тооцоо
Үндсэн шийдэл:
Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн голд түвшин өргөх далан байгуулан 10 км төмөр бетон сувгаар услалтын талбайд ус өгнө. Услалтын системийн талбай 200 га ба ариг болон бага оврын бороожуулагч ашиглан усалгааг хийх боломжтойгоор төлөвлөсөн.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
• Түвшин өргөх далан -129 м
• Ус авах барилга - 1 ш
• Үерийнх халиагуур -1 ш
• Толгойн барилга - 5750 м
• Гол суваг - 7600 м
• Хаях суваг - 1100 м
• Сайжруулсан гол суваг - 600 м
• Акведюк - 28 м
• Дан хоолой - 2877 м
• Аванкамер - 21 ш
• Гүүр - 3 ш
• Түвшин хянах барилга - 1 ш
Он: 2020
Захиалагч:
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Санхүүжилтийн эх үүсвэр:
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр