Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000-ын үерийн хамгаалалтын 1-р сувгийн засвар шинэчлэлтийн зураг, мөн байнгын ил урсацыг далд шүүрүүлэх хоолойгоор зайлуулж саарал ус болгон, шинээр баригдаж байгаа орон сууцны ариун цэврийн татуургад ашиглах, машин угаалгын газарт ашиглах ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил
Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар 2020 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 9, 10-р хорооны нутаг дэвсгэрт, Дэнжийн 1000-ын үерийн хамгаалалтын 1-р сувгийн засвар шинэчлэлтийн зураг, мөн суваг доторх байнгын ил урсацыг далд шүүрүүлэх хоолойгоор зайлуулж саарал ус болгон, шинээр баригдаж байгаа орон сууцны ариун цэврийн татуургад ашиглах, машин угаалгын газарт ашиглах ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд төслийн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Байр зүйн зураглал
• Ажлын зураг
• Төсөв
Үндсэн шийдэл:
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 9, 10-р хорооны хилийн зааг, Дэнжийн 1000-ын үерийн хамгаалалтын 1-р сувгийн засвар шинэчлэлтийн зураг, мөн суваг доторх байнгын ил урсацыг далд шүүрүүлэх хоолойгоор зайлуулж саарал ус болгон, шинээр баригдаж байгаа орон сууцны ариун цэврийн татуургад ашиглах, машин угаалгын газарт ашиглах ажлын зураг төсөл. Үерийн хамгаалалтын сувгийн нийт урт 941 м урт.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
• Усан сангийн ажил /3х3х1.5/ -1 ш
• Үзлэгийн худаг - 2 ш
• Ус халиагуур - 42 м
• Шугам хоолой - 876.9 м
• Үерийн хамгаалалтын суурийн ажил - /3х3х1.5971/ 1 м

Он: 2020
Захиалагч: НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
Санхүүжилтийн эх үүсвэр: Нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөв