Монгол оронд гадаргын усны хуримтлалыг бий болгох
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны захиалгаар Монгол орны 33 байршилдМонгол оронд гадаргын усны хуримтлалыг бий болгох, урсцын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх “Хөх Морь” төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэсэн ба төслийн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
  • Байр зүйн Google Earth судалгаа
  • Усзүйн судалгаа
  • Өмнө хийгдсэн төслүүдийн судалгаа, дүгнэлт
  • 33 байршлын усан сангуудын ус-эрчим хүчний тооцоолол
  • 33 байршлын усан сангийн Arc GIS төлөвлөлт
  • Усыг алсын зайд шилжүүлэх төлөвлөлт, судалгаа
  • Төслүүдийг хэрэгжүүлэх эрэмбийн үнэлгээ
  • Хөрөнгө оруулалт эдийн засгийн тооцоо, судалгаа
Үндсэн шийдэл:
Гадаргын усыг хуримтлуулан урсцын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой томоохон голуудын дагууд боломжтой бүх байршлуудын техникийн боломжийг харьцуулан үнэлгээ хийж, боломжит усан сангуудаас усыг алсын зайд дамжуулан ашиглах боломж, усны эрчим хүчний нөөцийг ашиглах боломж, төв суурин газруудад ус хангамжаар ашиглах боломжуудыг тус тус судалсан.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
Төслийн хүрээнд Монгол орны томоохон голуудын дагууд техникийн боломжтой 33 байршлын каскад хөндүүрүүдэд үнэлгээ хийж гадаргын усны хуримтлал үүсгэх, урсац тохируулга хийх, эрчим хүч үйлдвэрлэх техникийн боломжийг тооцож нийт 51.9 тэрбум м3/с усыг хуримтлуулах боломжтой ба үүнээс 78.95 м3/с усыг урсац тохируулга хийж газар тариалан, усан хангамж, мөн алсын зайд шилжүүлэн ашиглах боломжтой байна. Эдгээр 33 байршлын каскад усан сангаас нийтдээ 1722.01 МВт чадалтай УЦС байгуулах боломжтой бөгөөд жилдээ 6.7 Сая МВт*ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Монгол Улс усны эрчим хүчнээс 56 Сая МВт*ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжит нөөцтэй бөгөөд одоогоор Усан Цахилгаан Станцаас жилдээ 78.7 сая кВт*ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь нийт үйлдвэрлэж болох боломжит нөөцийн зөвхөн 1.4 хувь орчимтой тэнцэж байна.
https://www.youtube.com/watch?v=2E6UD21_e3k&t=5s –Төслийн дэлгэрэнгүй танилцуулга
Он: 2019
Захиалагч: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт