Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны захиалгаар 2020 онд Газрын гүний дулааны насос суурилуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгааны ажлыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 126-р дунд сургуулийн дулаан хангамжийг газрын гүний дулааны дулааныг ашиглаж хангах боломжийн талаар судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Гүний дулааны зориулалтын цооног өрөмдөх, судалгааны ажил
• Барилгын эрчим хүчний аудит
• Эдийн засаг, хөрөнгө оруулалтын судалгаа
• Техник Эдийн Засгийн Үндэслэл тайлан
• ТЭЗҮ-ийн Техникийн зураг
Үндсэн шийдэл:
Тооцооллоор нэг цооногийн гүн 140 м ба түүнээс авах дулааны тоо хэмжээ 6.78 кВт, шаардлагатай цооногийн тоо 34 ширхэг бөгөөд сургуулийн эзэмшлийн 1175 м2 талбайд босоо цооног, хэвтэй шугам, засвар үйлчилгээ хийх боломжтой инженерийн шугам сүлжээг төлөвлөн одоо сургуулийн барилгын дулаан алдагдлын тооцоог хийж гүйцэтгэсэн.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
• Дулааны насос - 3ш
• Дулааны нийт ачаалал - 231.5 кВт
• Төлөвлөлтийн хүчин чадал - 244.5 кВт
• Цооногийн тоо - 34 ш
• Цооногийн талбай -1175 м²
Он: 2020
Захиалагч: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт