АХБ-ны “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгааны систем” төслийн ТЭЗҮ, ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил /Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул Улаан услалтын систем/
АХБ-ны санхүүжилтээр ХХАХҮЯ-ны захиалгаар 2020 онд “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгааны систем” төслийн ТЭЗҮ, ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул Улаан услалтын системийн зураг төсөл боловсруулан ажилласан ба төслийн хүрээнд дараах ажил хийгдсэн. Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Байр зүйн зураглал
• Хөрс, агрономийн судалгаа
• Ажлын зураг
• Төсөв
• Эдийн засгийн үр ашгийн тооцоо
Үндсэн шийдэл:
Ховд голын үндсэн голдирлоос баруун салаанд чиглүүлэх далангаар услалтын системийн шаардлагатай усыг авдаг байсан боловч чиглүүлэх далан үерийн усанд идэгдэж бүрэн эвдэрсэн. Иймээс уг урсгал чиглүүлэх чулуун даланг шинээр төлөвлөж, дөхүүлэх сувгаар ус авч, гол сувгаар услалтын талбайд хүргэн, хуваарилах сувгаар дамжуулан салбар сувгуудаас 160 га талбайг бороожуулах усалгаагаар усална. Мөн уг талбайд салхины элэгдлээс хамгаалах ойн зурвас төлөвлөсөн. Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
• Түвшин өргөх далан -137.6 м
• Чиглүүлэх далан - 122.4 м
• Ус дөхүүлэх суваг - 410.6 м
• Толгойн барилга -1 ш
• Гол суваг - 5750 м
• Хуваарилах барилга - 2 ш
• Хуваарилах суваг - 2551 м
• Хаях суваг - 2474 м
• Салбар суваг - 14650 м
• Салбар сувгийн ган хоолой - 200 м
• Гүүр - 2 ш
Он: 2020
Захиалагч: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Санхүүжилтийн эх үүсвэр: Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр