“Майхан уулын усан хуримтлуурт усан цахилгаан станц”
2019 онд “Сан Хайдро” ХХК захиалгаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын сав газарт Ус хуримтлуурт УЦС-ын дээдболон доод усан сангийн байршил, шаардагдах усан сангийн хэмжээ, холбогдох гидравлик тооцоолол, хамгийн их зарцуулга буюу хаврын болон зуны хур борооны үерийн зарцуулга, усан сангуудын горим ажиллагаа болон Төвийн бүсийн эрчим хүчний системтэй уялдан ажиллах горимыг тооцсон бөгөөд энэ ажлын хүрээнд дараах ажлууд хийгдсэн.Үүнд:
  • Инженер- геологийн хайгуулын судалгаа
  • Байрзүйн судалгааны ажил
  • Туул голын ус зүйн судалгааны ажил
  • Хөрөнгө оруулалт, эдийн засгийн тооцоо
  • Ус хуримтлуурт УЦС-ын ТЭЗҮ-ийн судалгааны ажил
  • ТЭЗҮ-ийн Техникийн зураг
Ус хуримтлуурт УЦС-ын үндсэн шийдэл:
Төвийн бүсийн нэгдсэн системийн оргил ачааллыг тохируулахад тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллах дээд усан сан, доод усан сан, станцын байшин, ус дамжуулах түрэлтийн хоолой, цахилгаан дамжуулах шугам, дэд станц зэрэг үндсэн барилгаас бүрдэнэ.
Ус хуримтлуурт УЦС-ын суурилагдсан чадал нь 75 МВт бөгөөд шөнийн хямд тарифтай үед дээд усан санд усаа хуримтлуулж, оройн оргил ачааллын үед дээд усан санд хуримтлуулсан усаа доод усан шилжүүлж оргил ачааллыг бууруулахад оролцож ажиллах үүрэгтэй болно. Хоногт 600МВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.
Он: 2019
Захиалагч: САН ХАЙДРО ХХК
Санхүүжилтийн эх үүсвэр: Хувийн хөрөнгө оруулалт