Говь-Алтай аймаг, Шарга Тонхил сум услалтын системийн ТЭЗҮ, зураг төсөл
Барилга хот байгуулалтын яамны захиалгаар 2021 онд Говь-Алтай аймгийн Шарга, Тонхил суманд “Шинээр байгуулах болон засварлах инженерийн хийцтэй услалтын системийн ТЭЗҮ, зураг төсөл "-ийг боловсруулан ажилласан бөгөөд төслийн хүрээнд дараах ажлыг гүйцэтгэсэн. Үүнд:
• Инженер- геологийн хайгуулын судалгаа
• Байр зүйн зураглал
• Хөрс агрономийн судалгаа
• Техник эдийн засгийн үндэслэл
• Ажлын зураг
• Төсөв
Үндсэн шийдэл:
Шарга сумын Улаан туг багийн Хасагт хайрхан уулын Урд Шарын голын аманд ус хуримтлуулах боомт барин өндрийн зөрүүнээс үүсэх даралтыг ашиглан төвийн эргэлттэй бороожуулагчаар услалтын талбайд усалгаа хийх.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
• Услалтын системийн талбай 1000 га
• Боомтын өндөр 28 м
• Түрэлтэт хоолойн урт 24000 м

Тонхил сумын Алтансоёмбо багийн нутагт ус хуримтлуулах боомт барин төвийн эргэлттэй бороожуулагчаар услалтын талбайд усалгаа хийх.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
• Услалтын системийн талбай 1000 га
• Ус өгөх хоолойн урт 13000 м
Шарга сумын Шаргын голын 14-т услалтын системийг шинэчлэн ариг шангаар услалтын талбайд усалгаа хийх.
Төлөвлөгдсөн барилга байгууламж ба үндсэн үзүүлэлтүүд:
• Услалтын системийн талбай 175 га
• Гол сувгийн урт 11130 м


Он: 2021
Захиалагч: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Санхүүжилтийн эх үүсвэр:Улсын төсвийн хөрөнгө оруулалт